HOME
GLOBAL KOR ENG 日本語 简体中文 繁體中文 THAI IDN MN RU
Events
Column
Column
VandS Clinic's Special Column
Арьсны унжилт хэдэн наснаас эхэлдэг вэ?
2026-08-13

Арьсны хөгшрөлт тодорхой нэг наснаас гэнэт эхэлдэггүй. Ихэнх хүмүүст 20-иод насны сүүлээс коллаген, эластины хэмжээ аажмаар буурч, 30-аад наснаас арьсны уян хатан чанар сулрах, хацар бага зэрэг доошлох, эрүүний шугам бүдгэрэх зэрэг өөрчлөлт мэдэгдэж эхэлдэг.

Гэхдээ хүн бүрийн арьсны хөгшрөлт ижил явагддаггүй. Удамшил, нарны хэт ягаан туяа, арьсны төрөл, жингийн өөрчлөлт, амьдралын хэвшил зэрэг олон хүчин зүйл арьсны унжилтад нөлөөлдөг.

Арьс яагаад унждаг вэ?

Нас ахих тусам арьсны бат бөх, уян хатан байдлыг хадгалдаг коллаген болон эластин багасдаг. Үүнээс гадна нүүрний өөхөн давхаргын байрлал өөрчлөгдөж, арьсны тулгуур бүтэц суларснаар хацар доошлох, эрүүний шугам бүдгэрэх, үрчлээ болон унжилт нэмэгддэг.

Мөн нарны хэт ягаан туяанд удаан хугацаагаар өртөх, тамхи татах, нойр дутуу байх, жингээ огцом хасах зэрэг нь арьсны хөгшрөлтийг хурдасгах хүчин зүйл болдог.

Лифтинг аппаратыг хэдэн наснаас хийлгэх вэ?

“30 нас хүрсэн бол лифтинг хийлгэх ёстой” гэсэн тогтсон нас байдаггүй. Харин эрүүний шугам бүдгэрэх, хацрын хэсэг унжиж доошлох, арьсны уян хатан чанар буурах, хялгасан үрчлээ болон унжилт мэдэгдэх үед эмчид үзүүлж, тохирох үйлчилгээг сонгох боломжтой.

Арьсны унжилт бага үед мэсийн бус лифтинг үйлчилгээгээр арьсны коллагены шинэчлэлтийг дэмжиж, уян хатан чанарыг хадгалах боломжтой. Харин унжилт их болсон тохиолдолд аппаратын эмчилгээний үр дүн хязгаартай байж болно.

RF болон HIFU лифтинг ямар ялгаатай вэ?

Орчин үеийн арьс өргөж, чангалах аппаратуудын хамгийн түгээмэл технологид HIFU болон RF багтдаг.

HIFU нь төвлөрсөн хэт авианы энергийг арьсны тодорхой гүн давхаргад хүргэж, коллагены шинэчлэлтийг өдөөдөг. Нүүрний унжилтыг өргөх, эрүүний шугамыг тодруулахад өргөн ашигладаг. Ultherapy PRIME, Shurink Universe, LinearZ, Inmode FX зэрэг нь HIFU төрлийн төхөөрөмжүүд юм.

RF (Radio Frequency) нь өндөр давтамжийн энергээр арьсны эдийг хяналттай халааж, коллагены агшилт болон шинэ коллаген үүсэх процессыг дэмждэг. Арьсны уян хатан чанарыг сайжруулах, хялгасан үрчлээг багасгаж, арьсыг бүхэлд нь чангаруулах үйлчилгээтэй. Thermage FLX, Oligio X, XERF, InMode Forma зэрэг нь RF технологид суурилсан төхөөрөмжүүд юм.

Аль нэг технологийг “илүү сайн” гэж шууд хэлэх боломжгүй. Өөхлөлттөй нүүртэй бөгөөд гүн унжилтыг өргөх хэрэгтэфй үед HIFU, арьсны уян хатан чанарыг сайжруулах болон арьсыг бүхэлд нь чангалах, өөх багатай нүүртэй хүнд RF тохирох бөгөөд зарим тохиолдолд хоёр төрлийн эмчилгээг хослуулан хийдэг.

VandS Clinic-ийн лифтинг эмчилгээ

Солонгосын VandS Clinic-ийн салбаруудад Ultherapy PRIME, Thermage FLX, Shurink Universe, XERF, Oligio X, InMode, Onda, LinearZ зэрэг олон төрлийн арьс өргөж, чангалах төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг. Төхөөрөмжийн төрөл нь салбар бүрт ялгаатай байж болно.

Арьсны насжилт хүн бүрт өөр явагддаг учраас зөвхөн нас эсвэл трендэд тулгуурлан аппарат сонгохоос илүү арьсны зузаан, нүүрний өөхний хэмжээ, унжилт болон хүсэж буй үр дүндээ тохируулан эмчилгээ сонгох нь чухал.

Тиймээс арьс өргөж, чангалах эмчилгээг “хэдэн наснаас эхлэх вэ?” гэхээс илүү “миний арьсанд одоо ямар эмчилгээ тохирох вэ?” гэдгээр шийдэх нь зөв юм.

VandS Clinic-д үйлчилгээ хийлгэхээр төлөвлөж байгаа бол эмчийн үзлэг, зөвлөгөөгөөр өөрийн арьсны нөхцөлд тохирох лифтинг аппаратыг сонгон үйлчлүүлэх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл, цаг захиалга

VandS Clinic-т үйлчилгээ хийлгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, цаг захиалахыг хүсвэл албан ёсны сувгуудаар холбогдох боломжтой.

Linktree: https://linktr.ee/vandsmongolia

Вэб сайт: https://mn.vandsclinics.com/

Утас: +82 10-8695-8868
(Viber, WhatsApp, KakaoTalk)

Фэйсбүүк: https://www.facebook.com/vandsmongolia

Инстаграм: https://www.instagram.com/vandsmongolia/